Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 22:14 - Ариун Библи 2013

14 Гэвч түг түмдийн ЭЗЭН Өөрийгөө чихэнд минь илчлээд “Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй” гэж түг түмдийн БУРХАН Эзэн айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд “Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.

Onani mutuwo Koperani




Исаиа 22:14
17 Mawu Ofanana  

Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусаа илчлэн Алагдагсдыг дахин далдлахгүй.


Энэхүү хилэнц нь та нарт Гэнэт эгшин зуур сүйрэх, Өндөр хананы овойчихсон цуурал лугаа адил байх болно.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд Аюул гамшгийг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг, Ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын эсрэг босох болно.


Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.


Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно.


Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


Тиймээс Би Елигийн гэрийн хилэнц нь өргөлөөр ч, тахилаар ч мөнхөд арчигдан цэвэрлэгдэхгүй гэж Елигийн гэрт андгайлав гэлээ.


Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН, Самуелын сонорыг нээж —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa