Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 21:2 - Ариун Библи 2013

2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 21:2
44 Mawu Ofanana  

Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар билээ.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Ов мэхтнүүдийг хараад, Би жигшдэг билээ. Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Таныг хүсэн хүлээгчдээс Хэн нь ч ичгүүр эс болно. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно.


Та ард түмэндээ Бэрх хэцүүг үзүүлсэн. Гуйвуулдаг дарсыг Бидэнд Та өгсөн.


Хоригдлын ёолох дуу Таны өмнө ирэг. Үхэхээр яллагдагсдыг хүчнийхээ аугаагаар хамгаалаач.


Бодол сайн аваас нигүүлсэл. Бачит хүмүүсийн зам бэрх.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. Дарангуйлагч хэрхэн болив, Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв!


Бүх газар амарч, анир чимээгүй болж, баярын уухай хадаана.


Тэрэгнүүд ба морьтонгуудын хамт Елам саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.


Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Золгүй еэ, урвагч урваж, Урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Зимрийн бүх хаан, Еламын бүх хаан бас Медийн бүх хаан,


Ефраим хайрт хүү минь мөн үү? Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ Би түүнийг лавтайяа санадаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг.”


Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»


Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг.


“Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг Тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.


Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд Тулалдааны шугамаа зурцгаа. Түүнийг харва, ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул Сумаа бүү хямгад.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч, Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бүх хорон муу нь Таны өмнө ирэг. Бүх гэмт үйлдлийн минь улмаас надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач. Гаслал минь олширсоор, Зүрх минь сульдсаар байна.”


“Перез” гэдэг нь хаанчлал тань хуваагдаж, медечүүд ба персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь цонхийн, ихэс дээдэс нь ч тэвдлээ.


Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байлаа. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.


Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде ба Персийн хаад байна.


Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.


Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa