15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
Хүн бүр хөөгдсөн гөрөөс, Эзэнгүй хонь лугаа адил Өөрийн хүмүүс тийш эргэж, Төрөлх нутаг уруугаа зугтана.
Олдсон хүн бүрийг жадалж, Олзлогдсон хүн бүрийг илдээр хорооно.
Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.
Чиний бүх захирагч хамтдаа зугтаж, Нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зугтсан боловч олдсон, Та нар бүгдээрээ хамт хоригдол болно.
“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, Хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд Залуус нь албадлагын ажиллагсад болно.
Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана.