Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 20:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭН Амозын хүү Исаиад хэлэхдээ —Явж бүсэлхийнээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 ЭЗЭН Амозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед —Явж биеэсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд, Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав.

Onani mutuwo Koperani




Исаиа 20:2
27 Mawu Ofanana  

Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.


Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв.


тэд хаандаа —Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан —Тэр бол тишбе хүн Елиа байна гэж хэлэв.


Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн.


Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.


Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв.


Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Толгойдоо боолт ороож, хөлдөө шаахай өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй, харин хилэнц дотроо ялзран бие биедээ ёолох болно.


Одоо хүний хүү чи өөртөө нэг шавар тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн.


Учир нь хилэнцийнх нь жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн хилэнцийг үүрэх болой.


Шафирын оршин суугч аа, Шившигтэйгээр шалдан явж өнгөр. Заананы оршин суугч гарч ирэхгүй байна. Бет-езел гашуудаж, Чамаас хамгаалалтыг чинь авах болно.


Үүнээс болоод гашуудан, уйлж, хөл нүцгэн, шалдан явж, Цөөвөр чоно мэт улин, Тэмээн хяруул мэт гийнах ёстой, Би.


Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй.


Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.


Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв.


Тэгтэл Есүсийн хайртай шавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн байна” гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмрөгөө бүсэлж, тэнгис уруу үсрэн оров.


Тэгээд муу ёрын сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтжээ.


Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв.


ЭЗЭНий дайчдын жанжин, Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.


Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.


Мөн тэрээр дээлээ тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэнээрээ сунан хэвтэж эш үзүүлэв. Тиймээс хүмүүс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэцгээдэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa