1 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин, Ашдодод ирж, довтлон эзэлсэн тэр жил
1 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд,
Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.
Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутаг болон филистчүүдийн дунд хотууд барьж босгожээ.
Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров.
харийн бүх хүн, Уз нутгийн бүх хаан, филистчүүдийн нутгийн бүх хаан (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),
Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч анак үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.
Филистчүүд Бурханы авдрыг булаан аваад, түүнийг Ебенезерээс Ашдод уруу авчрав.
Филистчүүд ялын тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн алтан булдруунуудын нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.