9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг.
9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.
Барилгачдыг шантруулсан тэдний хилэнцийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг.
Хүн төрөлхтний хөвгүүд, Хүний хөвгүүд Баян ядуу аль аль нь сонсоцгоо.
Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч. Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг Бүү өршөөгөөч. Села
Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий
Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.
Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.
Гэвч түг түмдийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, Ариун Бурхан үнэн зөв дор ариунаа үзүүлнэ.
Чи хаан уруу тостой очиж, Үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн Үхэгсдийн орон уруу буулгасан.
Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!
Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв.
Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч
Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг.
Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруу байдал мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм.
Тэгэхэд Иошуа ард олонд —Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй.