22 Хамартаа амьсгал нь байдаг Хүмүүнд хандахаа боль. Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?
22 Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль. Учир нь тэр хир үнэтэй юм бэ?
Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.
Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв.
Миний дотор амь хийгээд хамарт минь Бурханы амьсгаа байсаар байх хугацаанд
Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий
Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?
Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт, Дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт Тэрээр өргөнө.
Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.
“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Аяа, итгэл нь хүн төрөлхтөнд, Хүч чадал нь бие махбод уруугаа, Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн нэгэн нь хараалтай яа.
Өдгөө бид ихэмсгийг ерөөгдсөн гэж дууддаг. Гэм буруутнууд өөдлөөд зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан гардаг» гэдэг”
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.