18 Шүтээнүүд оргүй алга болно.
Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.
Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.
Бел бөхийн, Небо сунаж унана. Шүтээнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээш тань ядарсан адгууснуудад Үүрэх хүнд ачаа болжээ.
Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.
Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.
Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
Тэд хойшид шүтээн, бузар зүйл, аливаа гэмт үйлдлээрээ өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний урвалтуудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд ард түмэн минь болж, Би Бурхан нь болно.
Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм.
Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно.
Хамаг шүтээн нь хага цохигдож, Хөлс бүхэн нь галаар шатаагдана. Хөрөг бүхнийг нь Би устгана. Янхны хөлсөөр цуглуулсан тул Янхны хөлс л болж тэд хувирна.
Би та нарын сийлмэл хөргүүдийг, Та нарын дундаас баганануудыг чинь тастах болно. Тийнхүү та нар цаашид Гарынхаа бүтээлд мөргөхөө болино.
Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.
ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.
“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.