5 Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.
Нуураас ус татарч Гол мөрөн хатаж ширгэдэг шиг
Нимримийн ус ширгэн өвс нь гандаж, Ургамал ногоо үхэж, Ногоон юм үгүй болов.
Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, Хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН, Канааны цайзуудыг Эвдэх тушаал буулгав.
Би малтаж, ус ууж, Хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэв.
Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.
Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж, Чиний төлөө бүрэн өшөө авна. Би тэнгисийг нь хатааж, Оргилох ундаргыг нь хуурай болгоно.
Би Нилийн сувгуудыг хатаан Муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдана. Би гаднынхны гараар тэр нутгийг Тэндэх хамаг юмыг эзгүйрүүлнэ. ЭЗЭН Би айлдлаа»
Тэр зовлон шаналангийн тэнгисийг туулан, Далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салж одно.
Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм.