Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 19:25 - Ариун Библи 2013

25 Тэднийг ерөөсөн түг түмдийн ЭЗЭН “Ард түмэн минь болох Египет, мутрын минь бүтээл болох Ассири, өв минь болох Израиль ерөөлтэй” гэж айлдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, “Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй” гэж айлдав.

Onani mutuwo Koperani




Исаиа 19:25
30 Mawu Ofanana  

ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.


Тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс Та нар ерөөл хүртэх болтугай.


ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ. Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм. Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.


Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гурав дахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно.


Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Харин мутрын минь бүтээл болох хүүхдүүдээ Тэр өөрийнхөө дотор харахдаа Тэд нэрийг минь нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан Израилийн Бурханы аюумшиг дотор зогсоно.


Израилийн Ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хөвгүүдийн минь ирээдүйн талаар Та нар Надаас асууж, Мутрын минь ажлыг Надад тушаах уу?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”


Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ.


Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.


Өө ЭЗЭН, Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн Танаас эмээхгүй болгон Зүрхийг минь хатууруулаа вэ? Өвийнхөө овгууд, Өөрийнхөө боолуудын төлөө эргээч.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


Тэд дэмий хоосон ажиллахгүй, Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба хойч үе нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь Үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ. Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов.


Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.


«Чамайг ЭЗЭН ерөөж, сахин хамгаалах болтугай.


Тэд Израилийн хөвгүүдийн дээр Миний нэрийг дуудах бөгөөд Би тэднийг ерөөх болно гэв.


Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн.


Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,


Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.


ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв.


Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.


Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa