1 Хөөрхий еэ, Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа.
1 Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун.
Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд —Үзэгтүн, тэр чиний эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг хаан сонсоод, тэрээр Хезекиад элч нарыг илгээж —
Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт Намайг халхлаач.
Аяа Бурхан! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүний хүүхдүүд Таны жигүүрийн сүүдэр дор хоргодно.
Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно.
Би майханд тань мөнхөд амьдрахсан. Таны жигүүрийн сүүдэр дор хоргодохсон. Села
Учир нь Та миний тусламж бөгөөд Таны жигүүрийн дор Би баясгалантайгаар дуулна.
Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм.
Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.
Гэтэл Кушийн хаан Тирхакагийн тухайд “Тэр чиний эсрэг дайтахаар хөдөлсөн” гэхийг хаан сонсов. Тэрээр үүнийг сонсоод Хезекиад элч нарыг илгээж —
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”
Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдүүр тэдэн дээр байна. Учир нь харагтун, тэр ирж байна»
“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”
Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.
Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.
ЭЗЭН чиний энэ ачит үйлийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг! Түүний далбаан дор хоргодох газар хайн иржээ чи гэж хариулав.