Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 17:9 - Ариун Библи 2013

9 Тэр өдөр хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт, Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд зэлүүд байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно. Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд их хоосрол болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 17:9
16 Mawu Ofanana  

Учир нь чи авралынхаа Бурханыг умартан, Хоргодох газрынхаа хадыг эс санав. Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж, Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.


Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ эс ойшооно. Хуруугаараа үйлдсэн юмсаа ч, Ашерагийн модон шон, утлагын тавиурыг ч үл харна.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.


Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.


Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нуранги болно. Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэй босох болно”


Танай нутгийн хотуудыг Би тастаж, Бүх бэхлэлтийг чинь нураах болно.


Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa