2 Ароерын хотууд орхигдож, Мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.
2 Ароерын хотууд нь мартагдаж, мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.
Түйвэргэх зүйлгүйгээр чи хэвтэнэ, Олон хүн чиний тааллыг эрнэ.
Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.
Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, Баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.
Тэр өдөр хүн охин бяруу ба хоёр хонь амьд байлгах болно.
Тиймээс сүү элбэг болсноос тэр цөцгий идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр цөцгий ба зөгийн бал идэх болно.
Ароерын оршин суугч аа, Замын дэргэд зогсож, харуулдсаар бай. «Юу болсон бэ?» гэж Оргож буй эрэгтэйгээс, зугтаж буй эмэгтэйгээс асуу.
“Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй.
Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”
Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болоход ичгүүр гутамшигаа, Миний эсрэг хийсэн бүхий л харш юмсаа тэд мартах болно.
Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.
Тиймээс далайн эрэг нь бэлчээр болно, Хонин сүрэг ба хоньчдод зориулсан агуйтай байх болно.
Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер,
Арноны хөндийн захад орших Ароер мөн тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм хүчтэй хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.
Тэр үед бид эзэмшилээ болгон авсан тэр газрын хувьд би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.
Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын захад орших Ароер мөн голын хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутаг
Тэдний нутаг дэвсгэр нь Иазер, Гилеадын бүх хот, мөн Раббагийн эсрэг тал дахь Ароерыг хүртэл Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,