Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 17:13 - Ариун Библи 2013

13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 17:13
33 Mawu Ofanana  

Тэд салхины өмнөх сүрэл мэт эсвэл шуурганд хийсэж үгүй болдог тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?


“Энэ хүртэл чи ирэгтүн, Эндээс цаашилж болохгүй. Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт.


Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач!


Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээг, Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.


Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог Та үүрийн туяа ба үдшийн бүрийг Баясган хашхируулдаг.


Та үндэстнүүдийг зэмлэж, Та гэм буруутнуудыг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.


Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна.


Учир нь тэд илднээс, далайсан илднээс, Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.


Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн уудам газар уруу шиднэ. Тэнд чи үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи эзнийхээ гэрийн ичгүүр болно.»


Тэр өдөр зугтагч могой Левиатан, Мурилзсан могой Левиатаныг ЭЗЭН уур хилэнгээрээ бас Их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.


Гэвч гэнэт нэгэн агшинд л Чиний үй түмэн дайсан Нарийн тоос мэт болж, Үй олон харгис хүн Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Үндэстнүүдийг шүүлтүүр дотор Хойш урагш нь сэгсчин Сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг Хүмүүсийн аманд хийхийн тулд Түүний амьсгал халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.


Тэр тэдний төлөө шавга хаясан. Мутар нь үүнийг тэдэнд Хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, Үеийн үед энд орших болно.


Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт, Дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт Тэрээр өргөнө.


Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.


Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө.


Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.


Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутарч, зун тээрэмдсэн тарианы хальс мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.


Тэгэхээр тэд өглөөний манан мэт, Эрт алга болдог шүүдэр адил, Үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг Яндангийн утаа мэт байх юм.


Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч Зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa