Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 16:5 - Ариун Библи 2013

5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, Зөв явдалд эс алгуурлана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 16:5
31 Mawu Ofanana  

Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлэв. “Бурханаас айн эмээж, Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.


Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв.


Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв зүйтэй, үнэн зүйлсийг үйлджээ.


Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ. Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ.


Зөвт ба шударга ёс нь Таны сэнтийн суурь юм. Энэрэл хайр ба үнэн нь Таны өмнө явдаг.


Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг үнэнээрээ шүүнэ.


Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.


Хүч чадлын Хаан, Шударгыг хайрлагч Та Чигч шударгыг батжуулсан. Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.


Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэн Хаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм.


Хаан ядуусыг үнэнээр шүүх аваас Сэнтий нь үүрд тогтон батжих.


Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.


Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.


Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.


Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.


Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.


Би доголонг нь үлдэгч, Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож, ЭЗЭН Сион ууланд тэднийг Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa