Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 16:14 - Ариун Библи 2013

14 Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний ажилчны жилүүд лугаа адил гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт, олон хүн нь бүгдээр доройтно. Үлдэгсэд нь өчүүхэн агаад сул дорой болно хэмээн айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт олон хүмүүс нь бүгдээрээ доройтно. Үлдэгсэд нь нэн цөөн бөгөөд сул дорой байх юм гэж айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 16:14
18 Mawu Ofanana  

Лабаны хөвгүүд —Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж ярихыг Иаков сонсов.


Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив.


Та түүнийг амраахаар Харцаа түүнээс эргүүлээч. Хөлсний хүн мэт өдрүүдээ тэр гүйцээг.


Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж, Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?


Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.


Энэ нь урьд өмнө Моабын талаар айлдсан ЭЗЭНий үг юм.


—Тэр өдөр, Иаковын цог жавхлан ч буурч, Тарган бие нь туранхай болно.


Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний хүний жилүүд лугаа адил нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан үгүй болно.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг Тэрээр дунд нь гараа дэлгэнэ. Гэвч түүний омгийг Гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.


Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


ЭЗЭНий эсрэг Моаб сагсуу онгироо болсон тул Тэрээр хүмүүсээс устгагдана.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг.


Харин чи түүнд гараа сунгаж, түүний гачигдаж буй аливаа хэрэгцээнд нь дуртайяа зээлүүл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa