Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 15:5 - Ариун Библи 2013

5 Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 15:5
23 Mawu Ofanana  

Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.


Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер нар Белагийн (тэр нь одоогийн Зоар) хааны хамт босон дайтжээ.


Чамайг тэнд очтол Би юу ч хийж болохгүй тул тийшээ бушуухан зугт гэв. Тиймээс тэр хотыг Зоар гэж дуудах болжээ.


Орон даяар орь дуу болон гашуудаж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Кидрон гууг гатлахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав.


Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.


Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний ажилчны жилүүд лугаа адил гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт, олон хүн нь бүгдээр доройтно. Үлдэгсэд нь өчүүхэн агаад сул дорой болно хэмээн айлдаж байна.


Түг түмдийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд Үймээн самуун, гишгэл талхлал хийгээд Түйвээний нэг өдөр бий тул хэрэм нурж, Тусламж эрсэн хашхираан уулсад нүргэлнэ.


Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, Гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Уруулаас минь гарсан зүйл Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн майхнууд минь, агшин зуур хөшигнүүд минь үгүйрэн хоосров.


Хоронаимаас гарах хашхирааны дуу «Сүйрэл, агуу их сүйрэл!»


Учир нь Лухитийн өгсүүрээр Тэд уйлсаар өгсөнө. Учир нь Хоронаимын уруудах замд тэд Сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.


Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна! Тэрээр Аморийн хаан Сихонд Таран бутарсан хөвгүүд охидоо олз болгон өгөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa