Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 14:3 - Ариун Библи 2013

3 Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад

Onani mutuwo Koperani




Исаиа 14:3
17 Mawu Ofanana  

Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.


Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.


Ард түмэн минь амар тайван орчинд, Аюулгүй гэрүүдэд, ажин түжин газарт амьдарна.


Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.


Тэр өдөр Би хүзүүн дээрээс нь буулгыг нь эвдлэн авч, дөнгийг нь тасална. Харийнхан тэднийг дахин боолоо үл болгоно» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, хөндүүрлүүлэх сундуу хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно»


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Сионыг үнэхээр хардан харамлаж байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна.”


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa