Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 14:25 - Ариун Библи 2013

25 Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.

Onani mutuwo Koperani




Исаиа 14:25
19 Mawu Ofanana  

ЭЗЭН тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанжингууд ба түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутагтаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед төрсөн хөвгүүд нь түүнийг тэнд илдээр алжээ.


Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.”


ЭЗЭН буруутын таягийг, Захирагчдын очирт таягийг хугалжээ.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Шороогоо гөвөөд бос, Иерусалим аа. Хүзүүн дэх гав гинжээ мултал, олзлогдсон Сион охин оо.


Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ.


Ассири ба түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.


Чи өөрөө, хамаг цэрэг чинь, чамтай хамт буй ард түмнүүд бүгд Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувуу, хээрийн араатанд идэш болгон өгнө.


Тэгээд энэхүү Нэгэн нь Амар тайван байх болно. Ассиричууд газар нутгийг маань эзэлж, Бэхлэлтүүд дээр маань гишгэчвээс Бид түүний эсрэг долоон хоньчин, Найман удирдагчийг босгох болно.


Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.


Тиймээс одоо Би түүний буулгыг Та нарын дээрээс эвдэн авч, Дөнгөнүүдийг чинь таслах болно.”


Тэр зовлон шаналангийн тэнгисийг туулан, Далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салж одно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa