Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 14:22 - Ариун Библи 2013

22 “Би тэдний эсрэг босно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 “Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 14:22
15 Mawu Ofanana  

Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, насанд хүрээгүй ч бай, хүрсэн ч бай Израильд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.


Шавар хайлуурт тунгаагдаж, Долоо тунгаасан мөнгө мэт ЭЗЭНий амлалт цэвэр юм.


Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.


Тэд алс холын орноос, Тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг Бүх газрыг устгахаар ирж байна.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Израилийн Ариун Нэгэн, Таны Аврагч, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн Дээдсийг нь төдийгүй, Усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг буулган авчирна.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!


Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс Шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa