Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 14:13 - Ариун Библи 2013

13 Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад Чуулганы уулан дээр заларна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.

Onani mutuwo Koperani




Исаиа 14:13
23 Mawu Ofanana  

Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрт тулж, Толгой нь үүлсэд хүрдэг ч,


Үзэсгэлэнт өндөрлөг, бүх дэлхийн баяр хөөр Хойд хязгаарт буй Сион уул нь Их Хааны хот юм.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Далайн үүдэнд оршиж, олон эргийн хүмүүсийн худалдааны газар Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «“Би төгс үзэсгэлэнтэй юм” гэж Тир ээ, чи өгүүлэв.


Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрх чинь бардамнан чи “Би бурхан, далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж, Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир


Чамайг шархдуулагчийн гарт Өөрийг чинь алах алуурчны өмнө Чи Бурхан биш хүн атлаа «Би бол Бурхан» гэж хэлсээр байх уу?


яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Египетийн хаан Фараон, Харагтун, Би чиний эсрэг байна. Чи голуудынхаа дунд хэвтээд, “Миний гол минийх. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэрээр өндөрт өргөгдөн оройгоо үүлэн дунд хүргэж, зүрх нь сүрээрээ бардамнасан учраас


Бурханы үзэгдлүүд дотор Израилийн газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.


Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно.


Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.


Хадны ангалаар амьдарч, Газрын өндөрлөгт нутагладаг чамайг Зүрхний чинь ихэрхэл хуурчээ. «Хэн намайг газарт буулгах вэ?» гэж Зүрхэндээ чи хэлнэ үү?


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.


Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно.


Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa