Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 13:9 - Ариун Библи 2013

9 Газрыг хоосруулж, түүний нүгэлтнүүдийг устгах Аймшигт, уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байгааг харагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 13:9
27 Mawu Ofanana  

Нүгэлтнүүд газар дэлхийгээс ангижирч, Гэм буруутнууд үгүй болог. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНийг магтагтун.


Буруутууд газраас таслагдаж Бачит хүмүүс тэндээс арчигдмой.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.


Учир нь Сионд хариуг нь өгөх жил, Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.


Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.


“Гахайн мах, жигшүүрт юмс ба хулгана иддэг бөгөөд Голдоо буй нэгнийг дагаж, Цэцэрлэгт очихоор өөрсдийгөө ариусган цэвэршигсэд бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.


Учир нь тэр өдөр ойрхон, ЭЗЭНий өдөр ч ойрхон байна. Энэ нь үүлтэй өдөр, Үндэстнүүдийн мөхлийн цаг байна.


Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг Сүйрэлтэй адил ирнэ.


Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Халин урсах үерээр Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.


Тэр өдөр бол хилэнгийн өдөр, Шаналан, шахааны өдөр, Эвдрэл, эзгүйрлийн өдөр, Түнэр харанхуйн өдөр, Үүлс, өтгөн харанхуйн өдөр,


Үзэгтүн, та нараас авагдсан олз нь та нарын дунд хуваагдсан байх тэр өдөр ЭЗЭНд ирж байна.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa