7 Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.
Урсаж буй ус шиг Тэд зайлан яваг. Түүнийг сумаа хөвчлөх үед Тэднийг хугалаач.
Едомын тэргүүлэгчид түгшиж Моабын удирдагчдыг дагжил нөмөрч Канааны суугч бүгд мохож байна.
Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.
Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж, Айн түгшиж, ичгүүрт орсон билээ. Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг, Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүйтгэгддэг өвс мэт болов.
Хөвгүүд чинь сульдан Торонд орсон зээр шиг Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы чинь зэмлэлээр тэд дүүрэн байна.
Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.
Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.
Хүний хүү, хашхиран цурхир. Учир нь тэрээр ард түмний минь эсрэг, Израилийн бүх түшмэлийн эсрэг юм. Тэднийг ард түмэнтэй минь хамт илдэнд өгсөн учир гуяа цохь.
Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.
Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.
Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.
Сүйрэл, хоосрол бас хоосрол! Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж Бүх нүүр зэвхий цайжээ.
Тэнд арслангуудын нүх, Залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эрслэн ба арслан бас Арслангийн гүег мярааж, Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.
Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.