Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 13:14 - Ариун Библи 2013

14 Хүн бүр хөөгдсөн гөрөөс, Эзэнгүй хонь лугаа адил Өөрийн хүмүүс тийш эргэж, Төрөлх нутаг уруугаа зугтана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.

Onani mutuwo Koperani




Исаиа 13:14
13 Mawu Ofanana  

Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв гэж өчлөө.


Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх уриа цэргийн хуарангаар тархав.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.


Учир нь тэд илднээс, далайсан илднээс, Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.


Залуу наснаас чинь хамт Арилжаа хийж, хамт хөдөлмөрлөгчид чинь Тийм л байна. Хүн бүр өөрийнхөө хэсэгт тэнүүчлэх бөгөөд Чамайг хэн ч аврахгүй.”


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоноос тариалагчийг, Ургац хураах цагт хадуур баригчийг таст. Хүн нэгбүр нь дарлагчийн илдний өмнөөс Ард түмэндээ буцаж, нутаг уруугаа зугтах болно.


Бид Вавилоныг эдгээх л байсан, Гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлст өргөгдөв.


Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, Язгууртнууд чинь хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан агаад Тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.


Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.


Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.


Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa