5 Гайхамшгийг үйлдсэн ЭЗЭНийг магтан дуул. Газар дэлхий даяар энэ бүхнийг мэдүүл.
5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.
Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.
ЭЗЭНд шинэ дууг дуулагтун, Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.
Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.
Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.
Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.
Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн.
Далай уруу орогч ба дотор нь буй бүгд, Арлууд болон дээр нь оршин суугчид аа. ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.
Цөл хийгээд хотууд, Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн. Хад чулуун дунд оршин суугчид Чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.
Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил Дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.
“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.