5 Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс.
5 Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.
Тэр нь өмсдөг хувцас нь мэт, Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
Үнэн, дөлгөөн хийгээд зөвийн хэргээр Сүр хүч дотроо ялгууснаар мордооч. Баруун гар тань сүрдэм үйлсийг Танд заана.
Та далайн догшролтыг захирдаг. Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.
ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.
Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан Ноёд нь шударгаар захирна.
Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв. Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн, Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов.
Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.
Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.
Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.
Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг ярь, амар амгалан ба үнэний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг.
үнэний үг болон Бурханы хүч дор, баруун, зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ,
Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс.
Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв.
Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан.
Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.
Урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн дэнгүүдийн дунд байлаа.
Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна.