Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 10:32 - Ариун Библи 2013

32 Тэр өнөөдөр Нобт буудаллан Сион охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 10:32
21 Mawu Ofanana  

Эдгээр итгэмжит үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахыг санаархав.


Сеннахериб ирснийг мөн Иерусалим уруу дайрахаар төлөвлөж байгааг Хезекиа үзээд,


Мөн Анатот, Ноб, Ананиа,


Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг, Өргөст хэмхийн талбай дахь шовгор юмуу Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ


Иймд түг түмдийн БУРХАН Эзэн ийн айлдаж байна. —Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.


Мадмена зугтаж, Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.


ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Селагаас цөл дагуу Сион охины уул хүртэлх Нутгийн захирагч уруу хурга илгээгтүн!


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Би Ариелийг шахамдуулахад Чи халаглал, харууслын хот болно. Надад тэрээр Ариел шиг байна.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойд нь тулна. Дэлгэсэн жигүүр нь чиний нутгийг дүүргэнэ. Иммануел ээ! гэв.


Тэд нум, жад агсах агаад Хэрцгий бөгөөд өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй. Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт тэд морьдоо унадаг.


Шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь ард түмний минь үүд хаалганд, Бүр Иерусалимд хүрчээ.


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех цочирдон дагжсаар Давидыг угтан очиж, түүнд —Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? гэж асуув.


Давид, тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болзсон гээд


Тэр тахилч нарын хот Нобыг цохиж, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.


Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан едом хүн Доег —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa