29 Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.
29 Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.
Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”
Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэд тэндээ зогсжээ. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?
Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ. Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.
Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.
Бениамин овгоос Гибеон хотыг бэлчээртэй нь, Гебаг бэлчээртэй нь,
Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ.
Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүний сонорт энэ үгсийг дуулгасанд ард олон бүгд дуугаа өндөрсгөн уйлалдав.
Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв.
Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.
Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.
Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа.
Филистчүүдийн цэргийн харуулын анги уруу Ионатаны гатлан очих гэсэн гармын нэг талд нь эгц хадан хавцал мөн нөгөө талд нь ч эгц хадан хавцал байсан ба нэг талыг нь Бозез, нөгөө талыг Сене гэдэг байжээ.
Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв.
Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.
Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.