Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 1:31 - Ариун Библи 2013

31 Хүчтэн нь өмхөрсөн мод, Үйлс нь оч адил болно. Тэд хоёул хамт шатах агаад Түүнийг нь унтраах хэн ч үгүй болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 1:31
25 Mawu Ofanana  

Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Надад хилэн байхгүй. Сундуу бут, өргөст бутыг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.


Та нар өвснөөс хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны


Тэрээр тэрэг ба морьд, Их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг. (Тэд хамтдаа хэвтээд, дахин босохгүй. Тэд зулын гол мэт унтарч замхарна.)


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Гал ноцоож, Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун, Бүгдээрээ галынхаа гэрэлд, Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун. Мутраас минь авах зүйл чинь энэ билээ. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.


“Гахайн мах, жигшүүрт юмс ба хулгана иддэг бөгөөд Голдоо буй нэгнийг дагаж, Цэцэрлэгт очихоор өөрсдийгөө ариусган цэвэршигсэд бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


Хүчтэнүүдийн дундах хүчтэн нь Үхэгсдийн орны дундаас тэр улс ба туслагчдынх нь тухай “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна” гэж ярина.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно.


Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.


Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa