22 Мөнгө чинь шаараг болжээ Дарсанд чинь ус хольжээ.
22 Чиний мөнгө хог болсон. Чиний дарс усаар шингэлэгдсэн.
Дэлхийн бүх буруутыг Та хог шавхруу шиг хөсөр хаясан. Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг Би хайрласан.
Итгэмжит хот яаж янхан болж байна? Зөв шударгаар дүүрэн, Үнэн зөв нь тэнд орогнож л байсан атал, Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.
Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.
Архидаанаа тэд эцэслүүлж садарлан садарлацгаадаг. Алдар аятай ичгүүрээ тэд хайрлан хайрлацгаадаг.
Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ.
Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.