Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 1:11 - Ариун Библи 2013

11 ЭЗЭН айлдаж байна. “Олон тахил чинь Надад юу юм бэ? Хуцын шатаалт тахилд ч бордсон үхрийн өөхөнд ч Би бүр ханалаа. Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 ЭЗЭН айлдаж байна. “Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 1:11
23 Mawu Ofanana  

Шатаалт ба идээн тахилыг Та эс таална. Та чихийг минь нээсэн Шатаалт тахил ба нүглийн тахилыг Та үл шаардана.


Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж Миний өмнө болой.


Учир нь Та тахилд баярлахгүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөхсөн. Та шатаалт тахилыг таалахгүй.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Буруутын нядлах тахил нь жигшүүр. Булай санаалж авчирваас бүр ч дэндүү.


Үнэн ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНд Нядлах тахилаас ч илүү хүлээн авагдах.


Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг.


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. — Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид.


Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.


Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Мөн үлдсэн талхаараа талархлын өргөл өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан тэднийг сонсго. Учир нь Израилийн хөвгүүд та нар Үүндээ дуртай ажээ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


“Найр наадмуудыг чинь үзэн ядав, Би тэднээс татгалзав. Тусгай чуулаануудыг чинь Би эс таалав


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу? Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ, Сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?


Хаггаи хариуд нь —Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм.


Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?


“Тахилын ширээн дээр минь дэмий хоосноор гал асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга,


Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв.


Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa