Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 9:5 - Ариун Библи 2013

5 Уулсыг нүүлгэдэг Тэрээр Уурандаа тэднийг хөмрүүлэхэд нь Тэд яаж гэдгийг нь мэддэггүй билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.

Onani mutuwo Koperani




Иов 9:5
23 Mawu Ofanana  

Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн газар ч хучигдаж халхлагдаагүй.


Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг. Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.


Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.


Хилэн уураа асгаж, бардмыг хараач, дорд болгооч.


Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.


Уулс аа, юунд та нар хуц мэт, Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?


Дэлхий өөрчлөгдөхөд ч, Далайн зүрх уруу уулс нуран ороход ч бид айхгүй.


Газар хөдөлжээ. Тэнгэрс ч бас Бурханы өмнө, Синаин Нэгэний өмнө, Израилийн Бурхан, Бурханы өмнө бороо дуслуулжээ.


Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?


Уулс бас Түүнээс болж ганхаж, толгод үгүй болдог. Үнэхээр, ертөнц ба түүний бүх оршин суугчид, Дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно.


Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,


хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ.


Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.


Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.


хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa