30 Өөрийгөө цас мэт хөөсрүүлэн угааж, Гараа шүлтээр цэвэрлэлээ ч,
30 Би өөрийгөө цасаар угааж, гараа шүлтээр цэвэрлэлээ ч,
Алхам минь зөв замаас гарч Зүрх минь миний нүдийг дагаж, Гарт минь аливаа толбо наалдсан бол
“Зөвт байлаа гээд Танд ямар хэрэгтэй юм бэ? Нүгэл хийлээ гээд ямар ашгийг би авах вэ?” гэдэг чинь юу вэ?
Та намайг нүхэнд унагаж Хувцас минь надаас ой гутах биз ээ.
Зэмгүй цэврээр би гараа угааж, Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН.
Гэм нүглээс минь нүүрээ буруулж, Хилэнц бүхнийг минь арилгаач.
Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.
Чи биеэ хужраар угааж, үлэмж ихээр хужир хэрэглэсэн ч Чиний хилэнцийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.
Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?
Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.
Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.