26 Энэ нь хулсан завинууд мэт хурднаар, Олзонд шумбан дайрах бүргэд мэт шалмагаар өнгөрөн оддог.
26 Тэд хулсан завьнууд мэт, олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.
Хайрт эрхэм Саул Ионатан хоёр амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байлаа.
Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг Жигүүр хүртэл ургаад Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.
Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан завиар Элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, Хол ойрыг айлгасан ард түмэн уруу, Гол мөрнөөр хуваагдсан Газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу яв.
Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.
Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.
Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, Үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирнэ. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.
ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.