25 Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.
25 Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно.
Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав.
Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн
Хилэнцийн улмаас Та Хүнийг зэмлэлээр гэсгээдэг Та түүний сайхныг Хивэн эрвээхэй адил цөлмөнө. Үнэхээр хүн бүхэн Зүгээр л нэг амьсгал буюу. Села
Харагтун, Та өдрүүдийг минь Алгын чинээхэн болгосон, Амьдралын минь хугацаа Таны өмнө юу ч биш. Үнэндээ хүн бүр хамгийн сайн үедээ ч Зүгээр л нэг амьсгал буюу. Села
“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч!
Амьдралын минь хугацааг санаач! Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ!
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.