3 Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв.
Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв.
Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.
Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж ориловч Ямар ч хариу үгүй. Би чангаар дуудавч, Ямар ч шударга ёс алга.
Төгс Хүчит Нэгэн гэж юу болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.
Өөрийнх нь нүд ялзралаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг!
Иов хэлэхдээ “Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.
Хоосон орилохыг Бурхан сонсохгүй, Төгс Хүчит Нэгэн үүнийг чинь анхаарахгүй.
Хэн Түүнд замыг нь тогтоон өгч, Хэн Түүнд “Та буруу үйлдэж байна?” гэж хэлж чадах юм бэ?
Би мэдлэгээ алс холоос авчирч, Бүтээгчээ зөвт гэдгийг нь харуулна.
Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүчээр болон шударга шүүлтээр төгс, зөвт байдлаар бялхам. Тэрээр харгис хатуу хандахгүй.
“Бурханы өмнө хүмүүн зөвт байж чадах уу? Бүтээгчийнхээ өмнө хүн гэгч цэвэр байж чадах уу?
—Өөнтөгч нэгэн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү? Хэн Бурхантай зарга шүүнэ тэр хариулах учиртай гэв.
Шүүлт шийдвэрийг минь чи үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд Намайг чи буруутгах уу?
—Тийм байдаг гэдгийг би үнэхээр мэднэ. Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
Зөвт ба шударга ёс нь Таны сэнтийн суурь юм. Энэрэл хайр ба үнэн нь Таны өмнө явдаг.
Хүч чадлын Хаан, Шударгыг хайрлагч Та Чигч шударгыг батжуулсан. Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.
Гэсэн ч та нар “Эзэний зам тэгш бус байна” гэж хэлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу?
Гэсэн ч нутгийнхан чинь “Эзэний зам нь буруу” гэж хэлэх үед өөрсдийнх нь зам буруу байдаг.
Гэвч та нар “Эзэний зам нь буруу юм” гэж хэлдэг. Израилийн гэр ээ, Би хүн тусбүрийг чинь замналаар нь шүүх болно хэмээв.
Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.
Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.
Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.
Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.
Тахилын ширээ —Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов.