21 Тэр чиний амыг инээдээр, Уруулыг чинь баярын дуугаар дүүргэх л болно.
21 Тэрээр чиний амыг инээдээр, чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.
“Шөнө ч тэр хүч өгдөг, Бүтээгч Бурхан минь хаана байна вэ?
Сүйрэл ба өлсгөлөн болоход чи инээж, Хээрийн араатнуудаас ч эс айна.
Бүх дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.
Тэгээд ам маань инээдээр, Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв.
Үртэй уутаа үүрэн уйлан цааш нааш явах тэрээр Багцалсан тариагаа үүрэн Баяр хөөрийн дуутай гэртээ ирнэ.
Зөвт хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан баясагтун, Зүрхээрээ чигч шударга бүгд ээ, Та нар баярлан хашхирагтун!
Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун! Дуу гарган баярлан дуулж, магтан дуулагтун!
Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно.