19 Харагтун, энэ нь түүний замын баяр баясгалан агаад Өөр хүмүүс шорооноос соёолох болно.
19 Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой. Шорооноос өөр хүмүүс соёолох болно.
Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг?
Харагтун, өөлөх өөгүйг Бурхан үнэхээр үл орхино, Ёр мууг үйлдэгчдийн гарыг Тэрээр эс дэмжинэ.
Тэрээр ядуусыг шорооноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг нь
Харин Бурхан Шүүгч бөгөөд Нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилнө.
Би бол ЭЗЭН гэдгийг хээрийн бүх мод мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. ЭЗЭН Би айлдав. Би үүнийгээ гүйцэлдүүлнэ.
“Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна.
Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.