8 Намайг харсан нүдэнд би өртөхгүй. Над дээр Та хараагаа тогтооход Би нэгэнт одно.
8 Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй. Таны нүд над дээр байх боловч би байхгүй.
Гэтэл одоо тэр өөд болчихлоо. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах бил үү? Би өөрөө түүн дээр очих болно. Харин тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
Хөлийг минь Та хэвэнд оруулж, Хамаг харгуйг минь харуулддаг. Хөлийн минь тавхайд Хүрээ хөвөөг Та тогтоодог.
Харин хүн гэгч нь үхэж, унаад өгнө. Тэрээр дуусна, Тэгээд хаана байдаг вэ?
Та ийм нэгэн дээр мэлмийгээ тогтоох уу? Та намайг шүүлт уруу хамт авч явах уу?
Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд Шөнийн үзэгдэл мэтээр тэрээр замхарч алга болно.
Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд Орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
Тэрээр баян хэвтдэг боловч тиймээрээ хэзээ ч байхгүй. Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.
Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл, Дараа нь тэр газар түүнийг үгүйсгэж “Би чамайг огт хараагүй” гэнэ.
Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд Тэр газар ч түүнийг эс танина.
Тэгээд тэр өнгөрсөн, Харагтун, тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.
Хилэнцийн улмаас Та Хүнийг зэмлэлээр гэсгээдэг Та түүний сайхныг Хивэн эрвээхэй адил цөлмөнө. Үнэхээр хүн бүхэн Зүгээр л нэг амьсгал буюу. Села