7 Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач. Нүд минь дахин сайныг үзэхгүй.
7 Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.
Харин эцэг Иаков нь тэдэнд —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна! гэв.
Зарц Моседоо тушаан айлдсан үгээ Та санаач. Та “Хэрэв та нар үнэнч бус байвал Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.
Би хэр удаан амьдрах вэ? Намайг орхиоч, би түр ч болов тайтгарал олохсон,
Намайг шавар мэт бүтээснээ одоо Та санаач. Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?
Би өнгөрөн одож байна. Би мөнх амьдрахгүй. Миний өдрүүд амьсгал учир Ганцааранг минь орхиоч.
Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.
Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.
“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж Олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж Бидэн дээр гэрэлтээч!
ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж, Мунхаг хүмүүс нэрийг тань Үл тоомсорлон зүхсэнийг санаач.
Бурхан, босож хэргээ өмгөөлөөч. Мунхаг нэгэн өдөр бүр Таныг Хэрхэн тохуурхаж буйг санаач.
Учир нь тэд махбод төдий, Нэг өнгөрөөд эргэн ирдэггүй салхи болохыг нь Тэрээр санасан билээ.
Амьдралын минь хугацааг санаач! Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ!
Аяа Эзэн, зарц нарынхаа доромжлолыг санаач! Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач!
Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.