18 Та өглөө бүр юунд түүнийг шалгаж, Агшин бүрд түүнийг сорино вэ?
18 Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж, агшин бүрд түүнийг сорино вэ?
Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ.
Та ийм нэгэн дээр мэлмийгээ тогтоох уу? Та намайг шүүлт уруу хамт авч явах уу?
Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
Учир нь би өдөржин сахилгажуулагдаж, Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.
Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.
Үхдэл нь амьдрахгүй, сүүдрүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, Тэдний аливаа дурсамжийг арилгасан.
Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Ард түмний минь охины улмаас Би юу хийж чадах билээ?
Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.
Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.
Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.
Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ.
Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.