25 Шударга үгс юутай хүчтэй вэ? Гэвч та нарын залруулга юуг залруулдаг вэ?
25 Шударга үгс юутай хүчтэй вэ? Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?
Хэрэв та нар ердөө л амаа хамхивал, Энэ нь та нарын мэргэн ухаан болно!
Тэгэхээр та нар намайг хоосноор хэрхэн тайтгаруулах вэ? Тэнд худал хуурмагаас өөр үлдэх юм хариултад чинь алга гэв.
Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваас хэн намайг худалч гэж нотлон хэн миний үгсийг хоосон болгохыг харуулах вэ? гэв.
Үзэгтүн, та бүгд харлаа. Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
Түүнчлэн Иовын гурван нөхөр түүнийг буруутгасан хэдий ч хариулах зүйл олж чадаагүй тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.
Ганхагсдыг зогсоход нь Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь Чиний үг тусалсан билээ.
Надад сургаач, тэгвэл би дуугүй байя. Хэрхэн алдсаныг минь харуулаач.
Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхад Та нар үгсийг буруутгах гэж байна уу?
Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах.
Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ!
Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.
Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу.