20 Найдлага тавьж байсан учраас Тэд гонсойсон бөгөөд Тэнд очоод тэд улайцгаасан.
20 Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд тэнд очоод тэд улайцгаасан.
Харин та нар худал хуурмагаар шохойддог Бүгдээрээ олиггүй эмч нар юм.
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд Танилууд минь надаас бүрмөсөн хөндийрчээ.
Хэцүү цагт урвагч хүнд найдах нь Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу?
Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.
Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг.
Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.