15 Ах дүүс минь цөөрөм мэт, Цөөрмийн ширгэдэг горхи мэт хуурмаг ажээ.
15 Ах дүүс минь горхи мэт, ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.
Чи зовлонг мартах бөгөөд урсан одох ус мэт энэ нь санагдах болно.
Харин та нар худал хуурмагаар шохойддог Бүгдээрээ олиггүй эмч нар юм.
Нуураас ус татарч Гол мөрөн хатаж ширгэдэг шиг
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд Танилууд минь надаас бүрмөсөн хөндийрчээ.
Бүх итгэлт андууд минь намайг үзэн ядаж, Миний хайрлаж байдаг хүмүүс ч Миний эсрэг эргэжээ.
Энэ нь мөстсөн үедээ булингартай бөгөөд Дотроос нь цас хайлдаг.
Миний хайртай хүмүүс, Найз нөхөд минь Миний гамшгаас зугтана. Хамаатан садангууд минь ч холуур зогсоно.
Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.
Та амраг хайртыг бас анд нөхрийг Надаас холдуулсан. Танилууд минь ч харанхуйд байна.
Хэцүү цагт урвагч хүнд найдах нь Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”
Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу?
Бүх амраг чинь чамайг мартаж, Тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, Харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь Хилэнц чинь их, нүгэл чинь тоолшгүй олон учраас билээ.
“Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд «Дотнын найзууд чинь чамайг уруу татаж, дийлэв. Хөл чинь шаварт шигдсэн үед тэд нуруугаа харуулан чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.
Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.
Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.
Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд