14 Анд нөхрөө үл энэрэгч нь Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг умартдаг.
14 Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулд түүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.
Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.
Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.
Бурханаас эмээхүй чинь алсад байна Бурханы өмнөх бясалгал чинь гацсан байна.
Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан.
Өрөвдөөч намайг, өрөвдөөч, найзууд та нар минь! Учир нь Бурханы мутар намайг цохив.
Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх.
Хэцүү цагт урвагч хүнд найдах нь Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.
Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?
Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.
Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.
Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж?
Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.
Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана.