14 Өдрөөр тэд харанхуйтай учирч, Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
14 Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэднийг согтуу хүн мэт Тэр гуйвуулдаг юм.
Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар Тэрээр одох бөлгөө.
Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.
Бүрэн харанхуй түүний эрдэнэсийг нөмөрсөн бөгөөд Унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг залгина.
эсвэл чи харж чадахгүй болох харанхуй, үерийн ус чамайг нөмөрдөг билээ.
Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
Гэм буруутнаас гэрэл гэгээ нь авагдсан. Бардамнан өргөсөн гар нь хугарсан.
ЭЗЭН, Мосед —Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав.
Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.
Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.
Бид сохрууд мэт хана дагуу тэмтрэн Нүдгүй адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, Амьд сэрүүний дунд хүүр мэт буюу.
Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.
Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.