Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 40:8 - Ариун Библи 2013

8 Шүүлт шийдвэрийг минь чи үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд Намайг чи буруутгах уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?

Onani mutuwo Koperani




Иов 40:8
20 Mawu Ofanana  

Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?


Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.


Хар, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.


Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт зөнд нь орхиж, Гэм буруутнуудын гарт тушаав.


Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.


Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ.


Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.


Шударга шүүлтийг үзэн яддаг нэгэн захирдаг уу? Зөвт, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?


Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.


Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.


Үхэлтэй байгуулсан гэрээ, Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь Хүчингүй болно. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Та нарыг гишгэчин дэвслэх болно.


Надад сануулагтун. Хэргээ хамтран шүүцгээе. Зөвтгөгдөхийн тулд мэдүүлэгтүн.


Бүтээгчтэйгээ маргалдагч газрын савнуудын шавар сав хөөрхий еэ! Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» Бүтээл чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлэх үү?


Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь «Та үгсээрээ зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ.


Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй.


Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр хууль ч хөсөрдүүлдэггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй.”


Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa