17 Сүүл нь хуш мод шиг тахийсан, Сүлжигдэж гуяны булчингууд нь тогтсон.
17 Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг. Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.
Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.
Арьс махбодоор хучиж, Яс шөрмөсөөр холбоогүй гэж үү?
Харагтун, тамир тэнхээ нь ууцандаа байна. Хүч чадал нь гэдэсний булчиндаа бий.
Яс нь хүрэл хоолой адил үе мөчүүд нь төмөр хөндлөвч мэт болой.
Махбодынх нь хэсгүүд нягт холбогдсон агаад маш бат бөх, хөдөлшгүй тогтдог.