9 Тэд Бурханы амьсгалаар мөхөж, Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.
9 Бурханы амьсгалаар тэд мөхөж, Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.
Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.
харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар Тэрээр одох бөлгөө.
Хилэн уураа асгаж, бардмыг хараач, дорд болгооч.
Газар шороон дотор хамтад нь тэднийг нуугаач. Харанхуй нууцлаг газарт тэднийг хүлээч.
Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарчээ.
Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж, Овоо мэт болсон давалгаа урсахаа умартан, Оёоргүй гүн далайд өтгөрөв.
Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.
Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.
ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс Өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гэгч өвс л юм.
Дараа нь хуульгүй нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, ирэлтийн төрхөөрөө арилгана.
Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.