6 Итгэл чинь Бурханаас эмээхүй, Найдвар чинь чиний гэмгүй замууд бус уу?
6 Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чинь чиний найдвар биш бил үү?
“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.
Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.
Хар, Тэр намайг алах гэж байна. Надад найдвар алга. Гэсэн ч Түүний өмнө би Өөрийн замуудаа өмгөөлөх л болно.
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд Залбирал минь цэвэр билээ.
Найдвар минь тэгээд хаана байх вэ? Найдварыг минь хүн олж харах уу?
Би гэмгүй явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн тул, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч!
Хуаран цэрэг намайг бүслэвч Зүрх минь үл айнам. Миний эсрэг дайн дэгдэвч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байнам.
ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл. Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар.
ЭЗЭН чамд эр зориг болж Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална.
Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв.